About Us

  • 2015 – Techking хүнд даацын дугуй болон NMS бутлуурын албан ёсны борлуулагчийн эрхийг авав
  • 2014 – Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарав
  • 2012 – Оюу Толгой ХХК ханган нийлүүлэгчээр бүртгүүлэв
  • 2006 – Ворлднэксес ХХК нь программ хангамжийн чиглэлээр байгуулагдсан

Ворлднэксес ХХК нь 2006 онд программ хангамжийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд Монголын хамгийн хурдацтай өсөн дэвжиж буй уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор бид 2012 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж хангамжийн үйл ажиллагаа эрхлэн амжилттай ажиллаж байна.

Ворлднэксес ХХК нь Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Оюу Толгой ХХК, Монголын Алт Корпораци, Энержи Ресурс ХХК, Трансвест ХХК, TTJVCO ХХК, Засаг Чандмань Майнз ХХК, Олонлог Төв сургууль, Их Говь Энержи ХХК, Сайн Ломбард, Эрдмийн Ундраа Цогцолбор сургууль гэх мэт олон байгууллагуудын итгэлийг хүлээн хамтран ажилладаг.


ЭРХЭМ ЗОРИЛГО

Бидний эрхэм зорилго бол харилцагчдын тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс итгэл, хариуцлага, хүндлэлийг эрхэмлэж ажиллах бөгөөд Монголын хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбарт өөрийн хувь нэмэрээ оруулах юм.

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

  • Хариуцлага өндөр
  • Бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь нийлүүлдэг
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандарт өндөр
  • Туршлагатай, чадварлаг, өндөр боловсролтой боловсон хүчинтэй
  • Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч
  • Найдвартай, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэдэг
  • Бизнесийн ёс зүйг дээд зэргээр эрхэмлэн ажилладаг


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД